Чанараар танигдсан чадварлаг хамт олон

 

 

Монгол Улсад орчин цагийн худалдааны систем бүрдэх эхлэл нь 1921 оны арванхоёрдугаар сард Эд хэрэглэгчдийн анхны хоршоог байгуулснаар тавигдсан гэж үздэг байна. 

Анх 1923 онд Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс( ЗСБНХОУ)-ын Засгийн газрын хооронд манай улсын хувьд анхны Худалдааны хоёр талын хэлэлцээрийг байгуулж,  хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй нэвтрүүлэх, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэж байжээ.

1923 оны эцэс гэхэд манай орны зах зээл дээр Хятад, Англи, Америк болон Герман улсын нийтдээ 500 гаруй хувийн пүүс үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын бүх экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байсан байна.

1930 оны 12 дугаар сарын 12-нд болсон БНМАУ-ын Засгийн  газрын хуралдаанаас Гадаад худалдааны онц эрхийг тогтоох туxaй тогтоол гаргаж, Засгийн газраас баталсан төлөвлөгөө, арга хэмжээг баримтлан экспорт, импортын үйл ажиллагааг явуулж байх үүргийг Худалдаа, аж үйлдвэрийн яаманд хариуцуулжээ. Энэ үеэс эхлэн барааг гадаадаас авах, гадаадад гаргах явдлыг төрийн байгууллага хариуцах болжээ.

Дэлхийн II дайны дараа манай улсын хувьд улс төр, эдийн засгийн талаар гадаад харилцааг өргөтгөх боломж бий болж, 1953 оноос БНХАУ-тай, 1956 оноос БНСЧСУ, БНАГУ, БНБАУ,  1957 оноос БНПАУ,  БНУАУ, БНАСАУ-тай, 1958 оноос БНСРУ, ХБНСЮУ-тай, 1959 оноос БНАВУ-тай, 1960 оноос Куба улстай, 1968 онд Энэтхэг, 1976 онд Финланд улстай Засгийн газрын хэмжээнд худалдааны хэлэлцээр тус тус байгуулж, тэдгээрийн үндсэн дээр худалдааны харилцааг хөгжүүлж эхэлсэн байна.

 

Манай орны хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт түргэн хурдацтай хөгжиж ирсэн 1960 аад оны дунд үеэс манай орны хөгжилд гадаад худалдаа, эдийн засгийн харилцааы гүйцэтгэх үүрэг ихээхэн өсч нэмэгджээ. Тухайлбал, 1966-1970 онуудад улс ардын аж ахуйг таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн үеийн ханшаар 540.9 сая рублийн бараа гэрээлж импортлосон баримт байдаг. 

 

Бид гадаад зах зээлийн судалгаа хийж зөвхөн бараа бүтээгдэхүүн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн судалгаа хийж байна.

 


Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!