Чанараар танигдсан чадварлаг хамт олон

 

Дөрвөн тэнхлэг компани нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд нийт 1300 км бүхий 40 орчим замын зураг төсөл дээр бие даан болон хамтарсан байдлаар ажил гүйцэтгэж ирсэн билээ.

Манай байгууллага нь нийт 11 инженер техникийн ажилтантай ба үүнээс авто замын зураг төслийн чиглэлээр 9-15 жил ажилласан 4 инженер, 5-8 жил ажилласан 3 ижненер, 4 жил хүртэл ажилласан 4 инженертэй бөгөөд чадварлаг багаар хангагдан үйл ажиллагаа нь өсөн тэлж буй байгууллага юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн тус компани нь авто замын салбарт өөрийн хувь нэмэрээ оруулан зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг хялбарчлах, шинэ программ хангамж нэвтрүүлэх ажилд гар бие оролцож байсан. Үүний үр дүнд зөвлөх инженерүүдтэй хамтарч замын зураг төслийн программ хангамжийг сайжруулах хугацаа хэмнэсэн хөнгөвчлөх аргуудыг төслийн ажлын явцад тухай бүрд нь хялбарчлах ажлыг гүйцэтгэж PGD программийг боловсронгуй болгож чадсан билээ.

Одоогийн байдлаар манай байгууллага замын зураг төслийн Bentley Inroad, АutoDesk Civil Survey, PGD, Indor pavement програмуудыг ашиглаж байна.

Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!