ДӨРВӨН ТЭНХЛЭГ ХХК

Манай компани нь 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр замын зураг төсөл, программ хангамж, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл авто зам, гүүр, хот суурин газрын дэд бүтэц, орон нутгийн замын сүлжээ, гадна тохижилт болон барилгын инженерийн шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид авто зам, гүүрэн байгууламж, хотын болон хөдөө орон нутгийн дэд бүтцийн иж бүрэн зураг төсөл боловсруулах чиглэлээр мэргэшсэн туршлагатай инженер техникийн баг бүрэлдэхүүнтэй. Монгол Улсын хэмжээнд 1300 гаруй км авто замын зураг төсөл боловсруулж, төрийн болон хувийн хэвшлийн олон төсөл дээр амжилттай ажилласан туршлагатай.

Манай байгууллага нь хот төлөвлөлт, замын огтлолцол, уулзварын зохион байгуулалт, гүүрийн хийц тооцоо, хучилтын бүтцийн тооцоолол, ус зайлуулах систем, инженерийн шугам сүлжээ, гадна талбайн тохижилтын шийдэл зэрэг чиглэлээр иж бүрэн инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Bentley InRoad, AutoDesk Civil Survey, PGD, Indor Pavement зэрэг олон улсын стандартын програм хангамжуудыг ашиглахаас гадна орчин үеийн тооцоо судалгааны аргачлал, инженерийн нарийвчилсан дүн шинжилгээ, геодези, геологийн судалгааны мэдээлэлд тулгуурлан ажил гүйцэтгэдэг.

Бид чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны шаардлагыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн инженерийн шийдлүүдийг боловсруулж, харилцагч байгууллагуудын итгэлийг хүлээсэн найдвартай түнш байхаар зорин ажиллаж байна.

Ирээдүйд манай компани авто зам, гүүр, дэд бүтцийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлж, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерийн байгууллага болох зорилготой.

About
About

Бидний эрхэм зорилго

Зам, гүүр, хот байгуулалт, хөдөө орон нутгийн дэд бүтцийн салбарт олон улсын стандартад нийцсэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан инженерийн цогц шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Инноваци, технологийн дэвшлийг нэвтрүүлэн, мэргэжлийн боловсон хүчнийг тасралтгүй хөгжүүлж, чанар, аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган ажиллах.

Монгол Улсын дэд бүтцийн салбарын итгэл хүлээсэн, хариуцлагатай, урт хугацааны стратегийн түнш байгууллага байх.

Need Help ?

Call our support 24/7 at 01234-567-890

Logo
Logo
Logo
Logo
Logo
Logo
Logo
💬 Durvun Tenkhleg Support
💬 0